Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа дэлхийн цэргийн спортын наадамд түрүүллээ

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа дэлхийн цэргийн спортын наадамд түрүүллээ

Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байна.

Тус тэмцээнд 25 метрийн спорт гар бууны дасгалд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндмэгмаа 590 оноогоор түрүүлж, Г.Хэрлэнцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Ингэснээр дэлхийн спортын наадамд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, манай улсын хоёр тамирчин шагналын тавцанд зогсов.