ВИДЕО: Циркийн үзүүлбэрийн үеэр баавгай сургагч руугаа дайрчээ

ВИДЕО: Циркийн үзүүлбэрийн үеэр баавгай сургагч руугаа дайрчээ

ОХУ-ын Олонец хотод болсон циркийн үзүүлбэрийн үеэр сургуулилалттай баавгай сургагч руугаа гэнэтхэн дайрсан бичлэг цахим сүлжээнд тавигджээ.

Тус циркийн тоглолтын үеэр үзэгчдийн суудлын урдуур хамгаалалтын тор татаагүй байсан ба олон тооны хүүхэд ч байсан байна. Эхэндээ үзэгчид үүнийг үзүүлбэрийн нэг хэсэг гэж бодож байтал удалгүй байдал өөрөөр эргэснийг ойлгон хашгиралдан зугтаацгаасан байна.

Харин баавгай хошуувчтай байсан учир сургагч амьд үлджээ. Гэхдээ нэлээдгүй гэмтэж бэртсэн бөгөөд баавгайг цахилгаан бороохой ашиглан номхотгосон байна.