Килиманжаро уулын ноён оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулжээ

Килиманжаро уулын ноён оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулжээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Өмнөд Секторын штабын дарга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Д.Жавхланбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Африк тивийн Килиманжаро уулын ноён оргилд 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбааг мандууллаа. 

Хурандаа Д.Жавхланбаяр Олон улсын уулчдын нэгдсэн багтай хамтран 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр үндсэн баазыг зорьсон алхалт, өндөр авалт эхэлж, есдүгээр сарын 22-ны өдрийн 00:00 цагт сүүлийн авиралтаа эхлэн 07:15 цагт “Үхүру” оргилд гарсан байна. 

Ташрамд сонирхуулахад, Килиманжаро уул Танзани Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг бөгөөд явган аялал, уулын авиралтын гол газар ба экваторын бүсээс урагш 350 км, Энэтхэгийн далайгаас 280 км зайд байрладаг галт уул бөгөөд далайн түвшнээс дээш 5895 м өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр уул юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.