Баянзүрх дүүрэг шуурхай штаб байгуулагджээ

Баянзүрх дүүрэг шуурхай штаб байгуулагджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдааныг энэ сарын 24-ний өдөр хуралдуулж онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн ангиудад үүрэг, чиглэл өгчээ.

Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/1016 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавьж ажиллах Шуурхай штаб байгуулахыг үүрэг болгож, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэхийг даалгасан байна.

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд хяналт шалгалт хийх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг гарган, сайжруулсан шахмал түлшний борлуулалт, нийлүүлэлт, нөөцлөлт, сайн картыг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллахыг үүрэг болгосон байна. Тэгвэл өнөөдөр дүүргийн шуурхай штабын үйл ажиллагаатай Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг танилцах ажээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө