Монголбанк өчигдөр 100 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ

Монголбанк өчигдөр 100 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ

Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж дүгнэж байгаа аж. Энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилсан сэргийлж, Монголбанк өчигдөр ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулсан байна.

Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам. Долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жингэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүлжээ.