Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Оюутолгой төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Оюутолгой төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Ээлжит бус хуралдаанаар Оюутолгой төслийн талаар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт ба өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний эх үүсвэр сонгох, татварын асуудал зэрэг асуудлуудыг  хэлэлцэж байна.

Мөн ээлжит бус хуралдаанаар сайжруулсан түлшний хэрэглээ, хангалтын асуудал, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд зэрэг цаг үеийн чухал асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр, зөвлөмж гаргах ажээ.