Д.Одбаяр маргааш БНСУ-д ирж, байцаалт өгнө гэж мэдээлжээ

Д.Одбаяр маргааш БНСУ-д ирж, байцаалт өгнө гэж мэдээлжээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрсэн, түүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. БНСУ-ын зарим хэвлэлд мэдээлж буйгаар Д.Одбаяр нь ариун цэврийн өрөөний дэргэдүүр өнгөрсөн онгоцны үйлчилэгч бүснүйн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлж буй юм.

Өнөөдөр өөр нэг мэдээлэл нэмэгдсэн нь түүнийг бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулж мөн шалгахаар болсон тухай мэдээлж байна. Учир нь тэрээр хэрэг гарах үеэр Korean Air компанид ажилладаг Монгол бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд мэдээлжээ. 

Мөн Д.Одбаяр нь маргааш буюу аравдугаар сарын 6-ны өдөр БНСУ-д ирж, байцаалт өгөх гэж байгааг Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.