Сүхбаатарын талбай дээгүүр машинтай явж, хүн дайрахыг завджээ

Сүхбаатарын талбай дээгүүр машинтай явж, хүн дайрахыг завджээ

Өнөөдөр /2019.05.27/ Сүхбаатарын талбай дээр “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран "Машинтай жагсаал"-ыг зохион байгууллаа.

Энэ үеэр машинтай жагсагчдын нэг иргэн Ц гэгч Сүхбаатарын талбай дээр машинтайгаа явж, алхаж буй иргэнийг дайрахыг завдсан тухай эх сурвалж мэдээллээ. Машинтай жагсагчид жагсаал хийх зөвшөөрөл аваагүй байсан гэх ба хүн дайрахыг завдсан иргэнийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, баривчлахад олон нийтийн анхаарлыг татахын тулд талбайн голд хэвтэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг бид эргэн хүргэх болно.