УИХ-ын гишүүн Н.Оюундарь иргэн Б.Болороог үл тоосон хандлага гаргажээ

УИХ-ын гишүүн Н.Оюундарь иргэн Б.Болороог үл тоосон хандлага гаргажээ

"Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байсан иргэн лифтны хонгилд унаж нас барсан байсныг 19 хоногийн дараа олсон харамсалтай явдал өнгөрч зургаадугаар сард болсон билээ. Тус компани хяналтын камерын бичлэгээ ар гэрийнхэнд үзүүлэхгүй байсаар хугацаа алдаж, талийгаачийн илжирч, муудсан цогцосыг хүлээлгэн өгсөн тухай гэргий Б.Болороо нь өөрийн фэйсбүүк хуудсаараа олон нийтэд хандан мэдээлж байсан. Шүүх эмнэлгээс талийгаачийг их хэмжээний согтолттой байсан гэх дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлт нь хэргийг хаах үндэслэл болоод байгаа аж. Харин талийгаачийн гэргий Б.Болороо эмгэнэлт явдал гарах үед нөхрийгөө согтуу байсан гэдгийг үгүйсгэж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардан Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаа билээ.

Тэрбээр суулт зарлаад ес хонож байгаа юм. Энэ хугацаанд холбогдох байгууллагуудаас түүний шаардлагад ямар нэгэн хариу ирүүлээгүй учраас энэ сарын 14-ны өдрийг дуустал 12.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд суултаа үргэлжүүлэх аж. 

Энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажилтнаа суулт зарлаж буйд санаа зовнин ЦЕГ-н дарга болон УЕП руу асуудалд анхаарлаа хандуулан үнэн зөвөөр шийдэж өгөх тухай албан бичиг явуулсан байна.

Мөн УИХ дахь хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ХЗДХСайд Ц.Нямдорж нартай уулзуулахаар цөг товлож өгчээ. 

Товлосны дагуу хамгийн эхэнд УИХ дахь хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай уулзсан ч Б.Болороо болон түүний ээжийг үл тоосон хандлага гаргажээ. 

Энэ талаар Б.Болороо өөрийн цахим хуудаснаа нийтэлснийг хүргэж байна. 

 




Г.Хэрлэн аваргын төлөө барилдана

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ