Accent маркийн автомашин онхолдож зорчигч газар дээрээ нас баржээ

Accent маркийн автомашин онхолдож зорчигч газар дээрээ нас баржээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 11 сарын 08-09-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 397-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, 2019.11.09-ний өдрийн 16:30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг “Оросын булаг” гэх газар /аймгийн төвөөс баруун тийш 40км/ асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй У нас баржээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Улаанбаатар хотод цас орж,  Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр  цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн автотээврийн бүрэн бүтэн байдлаа хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.