Архангай аймгийн “Ардчиллын анхдагч”-дын уулзалт болжээ

Архангай аймгийн “Ардчиллын анхдагч”-дын уулзалт болжээ

Энэ онд Монгол улсад ардчилсан хувьсгал гарсны 30 жилийн ой тохиож байна. Тус ойн хүрээнд олон арга хэмжээг Ардчилсан намаас зохион байгуулж байгаа ажээ. Тухайлбал өнгөрөгч есдүгээр сард Сүхбаатарын талбайд томоохон лазер шоу болсон бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Аймаг, дүүргийн АН-ын гишүүдийн дунд спортын томоохон арга хэмжээнүүд болж өндөрлөсөн байна. 

Харин аймаг бүрд ардчилсан хувьсгалын анхдагчдын уулзалт болж байгаа бололтой. Энэ тухай УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн асан С.Ламбаа өөрийн твиттер хуудастаа “Архангай аймгийн ардчиллын анхдагчдын уулзалт  боллоо. УБ-т амьдарч байгаа болон бүх сумын анхдагчдын төлөөлөл болох 300 гаруй ахмадууд нэгэн дор цугласан нь сайхан байлаа. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье” гэжээ. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө