Нигер иргэдийн шүүх хурал 12 сар хүртэл хойшиллоо

Нигер иргэдийн шүүх хурал 12 сар хүртэл хойшиллоо

Их хэмжээний хар тамхийг шуудангийн илгээмж ашиглан Монгол улсын хилээр нэвтрүүлсэн Нигери улсын иргэдэд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хуралд шүүгдэгч У.Ариунзул өөр өмгөөлөгч шинээр авсан тул хэргийн материалтай танилцах хугацаа гаргаж өгөхийг шүүгчдээс хүссэнээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Тодруулбал, Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Гэмт буруугийн шүүх хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 13:30 цагт хийхээр товлосон боловч шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байна.