Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт ХОЁР өдөр болгох саналыг буцаажээ

Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт ХОЁР өдөр болгох саналыг буцаажээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.11.07/ хуралдаанаар замын түгжрэлийг бууруулах талаарх гурван саналыг хэлэлцсэн байдаг. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох, ажлын өдрийн өглөө, оройны оргил цагаар ачаа тээврийн машиныг явуулахгүй байх, дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг тэлэх талаар ярилцсан байдаг. Мөн уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлэлцээд дэмжсэн байдаг.

Гэвч уг саналыг зарим байгууллага эсэргүүцэж эхэлжээ. Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хочр удаа болгох албан ёсны шийдвэр гараагүй. Зөвхөн санал төдий явж байсан. Гэвч Замын хөдөлгөөнийг бууруулах агентлаг зэрэг байгууллагуудаас эсэргүүцсэн санал үзүүлж эхэлснээр энэ саналыг буцааж татсан. Дахин судалъя, иргэдээс санал авъя” гэсэн байр сууртайгаар буцааж татсан гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө