Хонконгт суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газраас анхааруулж байна

Хонконгт суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газраас анхааруулж байна

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонкогт сүүлийн таван сарын турш үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжих хандлагатай байна. Өмнө нь ихэвчлэн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байсан эсэргүүцлийн жагсаал өчигдрөөс буюу арваннэгдүгээр сарын 11-ээс далайцтай, олон газар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан сургууль, үйлчилгээний төв, албан газрууд үүдээ бариад байна.

Мөн метроны зарим буудлуудад сүйтгэх халдлага гарсан тул метро болон галт тэрэгний буудлууд хаагдаж, үүнийг даган Хонконгийн хилийн боомтуудын автомашин, автобусаар зорчих хэсэгт ачаалал ихэсч, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг ихээхэн удаашруулаад байна. Иймд Хонконг руу автомашин болон автобусаар зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа сайтар төлөвлөхийг зөвлөж байна.

Хонконгт ойрын үед дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байгаа тул та бүхэн эдгээр газруудаар зорчихгүй байж, аюулгүй байдалдаа анхаарна уу.

11 сарын 11-нд: 17:00-20.00 цагт “Velodrome Park”

11 сарын 12-нд: 20.00 цагт “New Town Plaza, Shatin”

11 сарын 14-нд: “Edinburgh Place” болон “Hong Kong Stadium”

11 сарын 19-нд: “Hong Kong Stadium”

11 сарын 21-нд: 19.00 цагт “Yuen Long Station”

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty

Цахим хуудас: www.hongkong.consul.mn

Цахим шуудан: [email protected]

Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/

Утас: +852 25222400

Ажлын бус цагаар холбоо барих утасны дугаар: +852 93057096

МОНГОЛ УЛСААС ХОНКОНГ ЗЗОБ-Д СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР