Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр 17 цагийн орчимд Монголд иржээ

2019-11-13 18:20

Цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр 17 цагийн орчимд Монголд иржээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон.

Харин БНСУ-ын Инчон хотын прокуророос өнөөдөр /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль ногдуулсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр 17 цагийн орчимд Сөүл-Улаанбаатар чиглэлийн Korean Air компанийн нислэгээр Монголд ирсэн байна. Түүнийг ирэх үеэр Тээврийн цагдаагийн газар /ТЦГ/-ын Иргэний агаарын тээврийн цагдаагийн албан хаагчдыг хамгаалалтад гаргасан байна. Тэрээр "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын VIP өрөөгөөр дамжин, автомашиндаа суусан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

2019-11-13 14:22

Цэцийн дарга Д.Одбаярт долоон сая воны торгууль ногдуулжээ

БНСУ-ын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын Инчон хотын прокуророос өнөөдөр /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль ногдуулжээ. 

Инчоны Засаг даргын Гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан Ян Кун-Со энэ талаар "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад 7 сая воны торгууль ногдуулсан" хэмээн зарласан юм.

Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд бусад ижил төстэй хэргүүдийн жишгээр Д.Одбаярт торгуулийн арга хэмжээ хэмжээ авчээ. Тэрээр удахгүй монголд буцаж ирэх ажээ. Мэдээллийг эх сурвалжийг  ЭНД ДАРЖ үзнэ үү.