Сүүлийн хоёр сарын хугацаанд 887 хүн угаарын хийд хордож, 9 хүн амиа алджээ

Сүүлийн хоёр сарын хугацаанд 887 хүн угаарын хийд хордож, 9 хүн амиа алджээ

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа “Сайжруулсан шахмал түлш”-ний угаарын хийд иргэд хордох, амь насаа алдсан тохиолдолд сүүлийн хоёр сар гарсаар байна.

Тухайлбал өнгөрөгч шөнө буюу энэ сарын 13-14 нд шилжих шөнө нийт 4 өрхийн 11 хүн үүнээс 5 том хүн, 6 баг насны хүүхэд угаарын хийд хордсон шинж тэмдэгтэйгээ эмнэлэгийн байгууллагад хандсан байна.

Харин энэ оны аравдугаар сарын 02-ны өдрөөс арван нэгдүгээр сарын 14 ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн 375 өрхийн нийт 887 хүн /489 том хүн, 398 баг насны хүүхэд/ угаарын хийд хордож, 9 хүн /насанд хүрсэн 5 хүн, баг насны 4 хүүхэд/ амиа алдсан статистик мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас гаргажээ.

Онцгой комиссын мэдээлэл