Түргэн тусламжийн төвийн удирдлагыг 80 000 ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байна

Түргэн тусламжийн төвийн удирдлагыг 80 000 ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төв удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тодруулбал, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Тэднийг хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүйг тус газрынхан илрүүлсэн учраас одоогоор цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд явцын дунд АТГ руу харьяаллын дагуу шилжүүлэх болзошгүй байгаа аж.

Тус төвийн удирдах албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамт Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулсан аж. Зарим эх сурвалж 80 000 ам.доллар гэж буй бол нөгөө хэсэг нь 60 орчим сая төгрөг дээрх компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан авч, завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байна.