Дугаарын хязгаарлалттай долоо хоногийн хоёр өдөр хөдөлгөөнд оролцвол хуулийн дагуу биш захирамжийн дагуу торгоно

Дугаарын хязгаарлалттай долоо хоногийн хоёр өдөр хөдөлгөөнд оролцвол хуулийн дагуу биш захирамжийн дагуу торгоно

Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцдог автомашинууд улсын дугаарын сүүлийн орноос хамааран долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй байх шийдвэрийг 2012 оноос хэрэгжүүлсэн байдаг.

-ХЯЗГААРЛАЛТЫГ ХОЁР ӨДӨР БОЛГОХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙГАА-

Уг шийдвэрийг түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Түгжрэлгүй Улаанбаатар” төслийн хүрээнд хэрэгжүүлсээр буй. Одоо ч энэ захирамж хүчин төгөлдөр хэрэгжсэн хэвээр байгаа. Ингэхдээ тухайн өдөр дугаар нь явахгүй байхаар зохицуулагдсан улсын дугаартай автомашины жолооч тодорхой заагдсан тэмдэг тэмдэглэгээг харж зорчиж болно. Өөрөөр хэлбэл хотын төв рүү буюу түгжрэлийн цэг рүү дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй байхаар тусгасан юм.

Харин захирамж зөрчиж тэмдэглээгээтэй хэсгүүдээр зорчсон тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөний зохицуулалт хийж буй цагдаа нар торгуулийн арга хэмжээ авдаг.

Гэтэл дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол торгоно гэсэн заалт Эрүү болон Зөрчлийн хуульд зааснаар хэрэгждэг аж.Тодруулбал, торгох гэдэг нь Эрүү болон Зөрчлийн хуулиар шийтгэгддэг гэдгийг хуульчид хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Эрүү болон Зөрчлийн хуульд дугаарын хязгаарлалттай холбоотой заалт ороогүй байгааг Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нийгмийн сүлжээгээр дамжуулж мэдээлсэн билээ.

Тэгэхээр тээврийн цагдаагийнхан дугаарын хязгаарлалтай өдөр хөдөлгөөнд оролцсон иргэдийг хуульд заагаагүй үндэслэлээр буюу захиарамжийн дагуу хяналт тавих үүднээс торгож, торгуулийн мөнгө авсаар байна. Дугаарын хязгаарлалттай холбоотой торгох зохицуулалтыг одоо яригдаж байгаа Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаар оруулж ирж байгаа аж.

Гэтэл сүүлийн сар дугаарын хязгаарлалттай холбоотой журамд өөрчлөлт орж байгаа гэх албан бус мэдээлэл бий. Учир нь хотын замын хөдөлгөөний ачаалал буурах нь битгий хэл улам нэмэгдэж байгаа энэ үед дугаарын хязгаарлалттай өдрийг долоо хоногт хоёр удаа байхаар яригдаж байгаа юм байна.

Гэтэл өнөөдрийн хүртэл зөвхөн Засаг даргаас гарсан захирамжийн дагуу дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон жолоочид торгуулийн арга хэмжээ авсаар байна.