НДШ-ийг нэмэхийн оронд Б.Ундармаагаар төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ. Ерөнхий сайдаа!

НДШ-ийг нэмэхийн оронд Б.Ундармаагаар төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ. Ерөнхий сайдаа!

Монголдоо ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн даатгалын санд төлсөн 230 гаруй тэрбум төгрөг Капилтал банкны дампууралтай хамт үгүй болох бодитой нөхцөл үүсээд байна. Капитал банк дампуурах нь тодорхой болсон байхад ч Нийгмийн даатгал шимтгэл /НДШ/ төлөгчдийн мөнгийг Капитал банканд байршуулсаар байсан албан тушаалтан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, У.Хүрэлсүхийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар юм.

Мөн дампуурсан Капитал банкинд 31 төрийн байгууллагын, 375 тэрбум төгрөг алдагдсан нь төрийн мөнгө уйлдаггүйн хамгийн эмгэнэлтэй жишээ.

Нийгмийн даатгалын сан /НДС/-д асар их хохирол, алдагдал үүсээд байгаа энэ үед хохирол, алдагдлыг бууруулах үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажилтан болоод ажил олгогчид үүрүүлэн 5 хүртэл хувиар шат дараалан нэмэгдүүлэх шийдвэрийг 2016 оны УИХ-ын сонгуулиар 65 суудал авсан МАН түүний УИХ, Монгол Улсын Засгийн газар гаргаад байгаа юм.

Харин үүнээс өөрөөр нийгмийн даатгалын сангийн хохирол, алдагдлыг бууруулах боломж байгаа юу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Б.Ундармаа нь АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргажээ.

Уг мэдүүлэгт дурдсанаар Б.Ундармаа нь 2017 оны байдлаар:

  1. 1 тэрбум 365 сая төгрөгийн үнэтэй орон сууц барилга байгууламж 4
  2. 280 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz,S500- 1
  3. 1 тэрбум 235 сая 784 мянган төгрөгийн үнэтэй эзэмших, өмчлөх эрхтэй 10 орчим га газар
  4. 430 сая төгрөгийн үнэтэй Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл
  5. 19 сая 691 мянган төгрөгийн хадгаламжтай
  6. Бишрэлт холдинг ХХК,
  7. Бишрэлт пропертиз ХХК,
  8. Бишрэлт трейд ХХК,
  9. Бишрэлт ХХК,
  10. Капитал банк ХХК,
  11. Монгол эм импекс концерн ХХК,
  12. Веллмарт ХХК,
  13. Бишрэлт интернэйшнл ХХК,
  14. Бишрэлт инженеринг энд консракшн ХХК,
  15. Бишрэлт индастриэл ХХК,
  16. Монгол мах экспо ХХК,
  17. Сүлд секьютири ХХК,
  18. Юнайтед эйшн проперти ХХК,
  19. Монгол цемент ХХК,
  20. Ривер бийч ХХК,
  21. Бишрэлт агро ХХК,
  22. Капиталмаркет корпораци ҮЦК ХХК,
  23. Капитал премиум ББСБ ХХК,
  24. Доктор МЭИК ХХК,
  25. Монгол милл ХХК,
  26. Соёмбо даатгал ХХК,
  27. Бишрэлт косметикс энд фейшн ХХК,
  28. Зоол гоёл ХХК,
  29. Эрдэнэс таван толгой ХК,
  30. Бишрэлт Групп ХХК

гэсэн хөрөнгөтэй ажээ.

Иргэний хуулийн 497.1-д “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын санд учруулсан хохирол учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ийнхүү арилгаж чадахгүй бол хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирол учруулсан этгээдийн хөрөнгөөр нөхөн төлүүлэх шударга ёсны зарчимд нийцнэ. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Та У.Хүрэлсүх та Нийгмийн даатгалын сангийн хохирол, алдагдлыг жирийн ажилтан, ажил олгогч нарт яаран үүрүүлэхээсээ өмнө хохирол учруулсан этгээдээс гаргуулахаар ажиллах нь шударга ёсонд нийцнэ.

Тиймээс Ерөнхий сайдаа танд сэлэм байдаг бол тэр чинь яг одоо л Монголын ард түмэнд хэрэгтэй байна. Маргааш бол оройтно.

Дашрамд дурдахад Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нь 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа 25 компаниас нь 11 хасагдаж Зоол гоёл ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Бишрэлт косметикс энд фейшн ХХК, Соёмбо даатгал ХХК, Капиталмаркет корпораци ҮЦК ХХК, Капитал банк ХХК, Бишрэлт холдинг ХХК, Нью даниста рөүд энд констракшн ХХК, Эрдэнэзам ХХК компаниуд нь түүнд үлдсэн талаар дурджээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн өмчлөлөөс хасагдсан 11 компаниа үнэ нь түүний 2018 оны мэдүүлэгт дурдагдаагүй байх ба энэ нь татвар болон Капитал банкны үүсгэсэн хохирлыг нөхөн төлөх үүргээс зугтаахаар завдаж бусдын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр дүр үзүүлэн шилжүүлсэн байх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Жич: МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцах бол АТГ-ын http://xacxom.iaac.mn/ цахим хуудсаар орж танилцаж болно.




Хөл хориог дахин 15 хоногоор сунгалаа

15 минутын өмнө

Шуурхай мэдээ