БНХАУ-ын дөрвөн иргэн тарваган тахал өвчнөөр өвчилжээ

БНХАУ-ын дөрвөн иргэн тарваган тахал өвчнөөр өвчилжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт арваннэгдүгээр сарын 12-24-ний өдрийн хооронд тус улсын дөрвөн иргэн тарваган тахал өвчнөөр өвчилжээ.

БНХАУ-ын хил дагуух орон нутагт тус төвөөс хийсэн тандалт судалгаагаар тарваган тахлын байгалийн голомт одоогоор намжмал байдалтай байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хил залгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдлыг хангуулж, халдвар тархахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.

Мөн өвчилсөн иргэдийг хавьтлуудын хамт бүрэн хяналтад авч, эмчлэн цаашид тархах эрсдэлийг бүрэн зогсоосон талаар БНХАУ-ын Гаалийн газрын Эрүүл мэндийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.