Б.Мэргэн: Э.Бат-Үүл, Ц.Уянга нарын хэрэг дээр ШҮҮГЧ өөрийг нь томилдог ЕРӨНХИЙЛӨГЧИЙН эсрэг шийдвэр гаргаж чадахгүй байна

Б.Мэргэн: Э.Бат-Үүл, Ц.Уянга нарын хэрэг дээр ШҮҮГЧ өөрийг нь томилдог ЕРӨНХИЙЛӨГЧИЙН эсрэг шийдвэр гаргаж чадахгүй байна

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй яг одоо шүүх дээр шийдэгдэхээр хэлэлцэгдэж буй олны анхааралд өртсөн хэргүүдийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Та эрүүдэн шүүсэн хэргээр шүүгдэж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Эрүүдэн шүүсэн хэргээр шүүгдэж байгаа есөн шүүгдэгч Дээд шүүхэд хандсан гэсэн мэдээлэл байна. Ямар үндэслэлээр хандсан бэ?

-Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүдэн шүүсэн гэх хэргийг зургаан өдөөр хэлэлцээд прокурорт буцаасан. Яагаад гэхээр шалгах ёстой зүйлүүдийг бүрэн дүүрэн шалгаагүй байна. Зарим энэ хэрэгт холбоотой байж магадгүй шалгах ёстой хүнийг шалгаагүй байна, нотлох баримтыг цуглуулахдаа хууль заасан ажилллагаа хийгээгүй байна. Зарим нотлох баримтуудыг хангалттай цуглуулаагүй байна гэх мэтчилэн олон шалтгаанаар буцаасан байгаа.

Харин прокуроруудын зүгээс анхан шатны буцаасан шийдвэр үндэслэлгүй байна гэсэн учраас Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүгч хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн прокурорт буцаасан шийдвэр буруу байна. Хэргийн байгаа нотлох баримтуудын хүрээнд уг хэргийг эцэслэн шийдвэрлэж боломжтой байна гэж үзсэнээр “дахин шийдвэрлэ” гээд анхан шат руу буцаасан байгаа. Энэ дээр өмгөөлөгчид эсрэг байр суурьтай байгаа. Давж заалдах шатны шийдвэрийг дахин хянаж үзээч гэсэн үндэслэлээр Дээд шүүхэд хандаж гомдлоо бичсэн байгаа юм.

-Та Дээд шүүх хэрхэн хүлээж авна гэсэн хүлээлттэй байна вэ?

-Дээд шалтны шүүх хэрэв гомдол үндэслэлтэй байна гэж үзэх юм бол хүлээж аваад хянаад Давж заалдах шатны анхан шатруу буцаасан шийдвэр зөв буруу эсэхийг хэлэлцэнэ. Магадгүй Давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна гэж үзэж магадгүй. Ямар ч шийдвэр гаргаж магадгүй. Тэрийг бид нар олоо хэлэх боломжгүй.

-Таны үйлчлүүлэгч Б.Хурц эрүүдэн шүүх тушаалыг өгсөн гэх ямар ч нотлох баримт байхгүй гэж байсан. Энэ үнэн үү. Үнэхээр ямар ч нотлох баримтгүй хэргийг шүүх гээд байгаа хэрэг үү?

-Бид нар хуулийн хүрээнд шууд хэлэх боломжгүй байна. Энэ хэрэг өөрөө төрийн өндөр нууцлалд хамаарагдах хэрэг учраас шүү дээ.

Хэргийн явц ямар байгаа анхан шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарсан гэх зэрэг мэдээлэл өгөх боломжтой. Бусад хэрэг доторх нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин улс төрчид л яриад байна. Хэргийн доторх материалыг улс төрчид хэлээд байна. Тэгэхээр хариуцлагаа өөрсдөө хүлээх юм байгаа биз.

-УЛС ТӨРЧИД ХЭРЭГТ АВАГДСАН ТӨРИЙН НУУЦ
МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛААД БАЙГАА УЧРААС ҮНДЭСНИЙ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ХАНДСАН-

-Тэгэхээр хуулийн хүрээнд баттай мэдээлэлгүй учраас хүмүүс их эргэлзээд байгаа болов уу. Сэтгүүлчид бид өөрсдөө хүртэл эргэлзэхэд хүрээд байна?

-Ер нь  хуулиараа өмгөөлж байгаа хүний маань эсрэг зохион байгуулалттай ч бай санаандгүй ч бай шүүхэд нөлөөлөх мэдээлэл гарсан тохиолдолд өмгөөлөгч мэдээлэл залруулах үүднээс хэлэх боломжтой. Гэхдээ энэ удаагийн хэрэг өөрөө маш нууц учраас улс төрчдийн яриад байгааг залруулж буруу зөрүүг нь ойлгуулах үүднээс мэдээлэл өгөх гэхээр өөрсдөө төрийн нууц задалсан хэрэгтэн болох гээд байгаа юм. Тэгэхээр бид нар задалж чадахгүй байна. Нөхцөл байдал ийм байгаа учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад хүсэлт өгсөн байгаа.

Бид нар юу гэж хандсан бэ гэхээр энэ асуудал өөрөө С.Зориг агсны хэрэгтэй холбоо, уялдаатай үүссэн хэрэг. Хэрэг нь тусдаа шүүхээр шийдэгдэж байгаа боловч уялдаатай хэрэг шүү дээ. Гэтэл С.Зориг агсны хэрэг чинь өөрөө 1998 онд үйлдэгдээд одоо хүртэл нийтдээ 21 жил шалгагдаад зөндөө процесс явагдаад олон ажлын  хэсэг ажлаад татан буугдаж явсаар байгаад анх удаа гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Анх яагаад С.Зориг агсаны хэргийг нууцлаад байсан бэ гэхээр энэ хэргийг шалгаж байх явцад улс төрийн том хэрэг учраас гадны нөлөө орж магадгүй. Тийм учраас энэ хэргийг нууцлаад илрүүлэх гээд шалгасан. Тэгвэл хэрэг чинь нэгэнт илэрсэн. 21 жил нуусан хэрэг шийдэгдэж зорилгодоо хүрлээ. 21 жил иргэд ямар нэгэн тодорхой мэдээлэлгүй хоорондоо талцлаа. Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг бол улс төрчид нийт 21 жил энэ хэргээр худалдаж идэж, гишүүн болж, нэг нэгийгээ шантаажилж байна. Дээгүүрээ дарамталж байна.

-С.Зоригийн хэргийг ч тэр одоо энэ эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг ч тэр бүгдийг нь ил болгочихвол?

-Одоо бол нэгэнт ил болох цаг болсон. Гэтэл нэгэнт хэрэг шийдэгдчихээд байхад дахин үргэлжлүүлээд гурван шатны шүүхээс ял авсан хүмүүсийн анхнаасаа зөв байсан ч юм шиг ийм нөхцөл байдлуудыг дахин яриад тусдаа хэрэг үүсгээд байна. Нөгөө хэргийг илрүүлсэн тусгай алба хаагчи өөрсдөө буруудаад, хэрэг илрүүлсэн алба хаагчид өөрсдөө шүүгдэгчид болчихсон. Харин хэрэг хийсэн гээд байгаа ялтангууд нь хохирогч болчихсон. Бараг үндэсний хэмжээний баатар болчихсон. Илрүүлсэн хүмүүсийнхээ хажууд нь хохирогч гээд суугаад байдаг.

Монгол улсад байхгүй асуудал. Тагнуулын ажилтнууд чинь монгол улсад нууц тагнуулын ажил хийнэ, гадаад улсад сөрөг тагнуулын ажил хийнэ шүү дээ. Гэтэл энэ хүмүүсийгээ ил болгоод зураг хөргийг нь гаргаж ирээд тавьчихсан. Энэ хүмүүсийгээ цаашид ажил амьдралаа үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болгоод хаячихсан.

Одоо нөгөө улс төрчид нь попроод тэрний буруу, энэний зөв гээд мэдээлэл гаргаж ирээд байгаа. Харин бид зөрүүлээд үнэн зөв мэдээлэл өгөх гэхээр маш нууц болчихоод байдаг. Тэгэхээр С.Зоригийн хэргийг ч тэр одоо энэ эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг ч тэр бүгдийг нь ил болгочих гээд байгаа юм. Хэний үнэн зөв байсан болон хэний буруу байсанг нь ард иргэд бүгд хараг л дээ.

-Тийм шүү.

-Тэгээд үнэхээр буруутай байсныг нь этгээдүүд нь ялаа эдлэг. Улс төрийн зорилгоор улс төрчид нь давуу байдлаа ашиглаад хэрэг шийдэх гээд мэдээлэл задруулаад байж болохгүй. Тэгээд ч энэ улс төрчид өөрсдөө ил болгох гээд зүтгээд байгаа шүү дээ. УИХ-ын түр хороо гээд байгуулсан ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар чинь шүүх хуралд оролцмоор байна гээд л хүсэлтээ өгөөд байгаа. Энэ шүүх хурал хаалттай юм чинь тэп нар УИХ-ын гишүүн байх нь хамаагүй оролцуулах боломжгүй шүү дээ. Тэгвэл нээлттэй болгочих л доо. Тэгээд оролцог л дээ. Өчнөөн хэвлэл мэдээллийн байгууллагууд бид нар оролцмоор байна гээд л хүсэлтээ өгөөд байгаа. Мөн гадаа нь олон төрийн бус байгууллагуудын төлөөлөл жагсаад л бид нар оролмоор байна нээлттэй болго гээд байгаа шүү дээ. Бүх төрлийн төлөөлөл нээлттэй болго гээд байгаа.

Харин нээлттэй болгосны дараа буруу бол буруугаа хүлээг. Үүний дараа төрийн нууц задлаад байгаа хүмүүс нь хариуцлагаа хүлээ л дээ. Яагаад ингээд дураараа төрийн нууцтай танилцах эрхгүй хүмүүс нууцын мэдээлэлтэй танилцаад өөрт ашигтай мэдээлэл цацаад байгаа юм.

Шүүх хуралдаанд болж байхад тэр хуралдаанд болж байгаа бүх мэдээллийг тэд бүгд мэдээд байсан шүү дээ. Яаж мэдээд байгаа юм бүү мэд. Хаалттай болж байгаа шүүхийн мэдээллийг хэвлэлийн хурал зарлаад мэдээллээд байсан.

-Та бүхэн мэдээллээ задлаагүй байхад улс төрчид хэрхэн мэдсэн байж таарах уу?

-Бид нар тэрийг мэдэхгүй байна. Бид нар хуульч хүмүүс хуулиа л барина. Тэр улс төрчидтэй адилхан заваараад байж болохгүй. Тэгээд хэрэв яллахгүй бол шүүх шударга бус шийдсэн гэж үзээд жагсана шүү гээд л байсан.

-Улс төрчдийн яриад байгаа тэрхүү олон мэдээллийг шүүх хурал болон хэргийг нээлттэй болгохгүй бол иргэд ялгаж салгах боломжгүй гэж ойлгох уу?

-Тийн. Ялгаж салгахгүй гэдэг нь иргэдийн хувьд ямар ч боломжгүй байгаа юм. Зөвхөн нэг талын мэдээлэл байгаа учраас шүү дээ.

Харин хууль сахиулах байгууллагын хувьд бол шалгах бүрэн боломжтой. Дахиад магадгүй нууц хэрэг нээгээд шалгах боломжтой. Яагаад шалгахгүй байгаа юм бэ.

Жишээ нь улс төрчид төрийн нууцыг задалсан л бол мэдээлэл үнэн ч бай худал ч бай хариуцлага хүлээх л ёстой. Төрийн нууцыг задалсан нь үнэн байх юм бол хариуцлага хүлээхгүй гэсэн юм байхгүй. Тэр мэдээлэл нь үнэн эсэхээс үл хамаарч төрийн нууцыг задалсан л бол энэ өөрөө гэмт хэрэг.

-Та нар яагаад шалгаад өгөөч гэсэн хүсэлт өгөхгүй байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ энэхүү мэдээлэл задруулаад байгаа улс төрчдөд хэрэг үүссэн байгаа гэсэн байсан. Тэд нарт төрийн нууц задалсан хэрэг үүсэн гэсэн. Хэрэг үүссэн асуудалд бид нар юу ярих вэ дээ. Одоо эрүүдэн шүүсэн гээд байгаа бичлэг хүртэл задалсан асуудал нь төрийн нууц.

-Яагаад төрийн нууцын зэрэглэлтэй мэдээлэл улс төрийн шоу хийхдээ ашиглачихаад хариуцлага хүлээхгүй байна гэж та харж байна?

-Мэдэхгүй. Шалгах ёстой газар нь яллагдагчаар татаад шалгаж байгаа л гэсэн. Ц.Нямдорж сайд өөрийгөө намайг таван хэрэгт яллагдагчаар татсан байгаа гээд чуулган дээр хэлсэн. Дараа нь Хууль зүйн яамны дэд сайд асан Энхбаяр Улаан бал нэвтрүүлэгт орох үеэрээ ямар ямар таван хэрэгт сайд Ц.Нямдорж татагдсан талаар хэлж байсан. Тэр дотор нь төрийн нууц задалсан хэрэг байж л байгаа.

-ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРЭГТ С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ХАВТАСТ МАТЕРИАЛААС ТАТАЖ ОРУУЛСАН-

-Та ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой асуудлаар С.Зоригийн хэргийн материалтай өөрийн биеэр танилцсан уу?

-С.Зоригийн хэрэг миний сонссоноор 104 хавтаст хэрэг байгаа гэсэн. Харин энэ эрүүдэн шүүсэн хэрэг бол 34 хавтаст хэрэг байгаа. Тэгэхээр тусдаа хэрэг учраас энэ хэрэгтэйгээ л танилцана. Гэхдээ энэ хоёр хэрэг нэгэнт хоорондоо холбоотой учраас С.Зоригийн хэргээс шаардлагатай холбогдох материалуудыг энэ хэрэг рүү татаж оруулсан. Тэр хүрээнд нь танилцсан байгаа.

-Эрүүдэн шүүсэн хэргийн шүүх хуралд яагаад ялтан Ц.Амгаланбаатар гэрчээр орж байгаа юм бэ. Бичлэгт гарсанчлан эрүүдэн шүүгээд зодоод байгаа хүн нь гэрч болсон байх юм?

-Тийн. Энэ хэрэгт өмгөөлөл үзүүлж байгаа бүх л өмгөөлөгч энэ тал дээр хүсэлт өгөөд л байгаа. Энэ хүн чинь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Эрүүдэн шүүсэн биш юм аа гэхэд хүний эрүүл мэндэд гэмтэл учруулаад байна шүү дээ.

Б.Содномдаржаа чинь “Миний хавирга хугарсан, олон гэмтэл учирсан гээд л байгаа. Гэтэл гэмтэл учруулсан хүн нь Ц.Амгаланбаатар гэдгийг бүгд л харсан.

-Мөн ялтан ө.Итгэлтөгс бас зодож байгаагаар бичлэгт гардаг шүү дээ?

-Тийн. Бид энэ хүмүүст яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ л гэдэг асуудал тавиад байгаа. Анхан шатны шүүхээс буцааж шийдвэрлэсэн юм чинь шийдэхдээ энэ асуудлаа шалгаж болно шүү дээ. Дор хаяж энэ үндэслэлээр энэ хүмүүсээ шалгаа гээд буцааж байхад буцаасан нь буруу гэж байгаа нь их ойлгомжгүй байгаа.

-Надад авагдсан мэдээллээр өмгөөлөгч тус бүр нь шүүх хурлын тов гартал шүүхэд хүсэлт гаргаад байгаа гэж сонслоо. Тэр нь яг ямар учиртай юм бэ?

-Тэр нь тийм их арга хэрэглээд байгаа асуудал байхгүй. Угаасаа хуулиараа Давж заалдах шатны магадлалыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргар эрхтэй. Өмгөөлөгч бүр өөр өөр хугацаанд бичиг хүлээж авч байгаа учраас өөр өөр хугацаанд хүсэлтээ гаргаж байгаа. Манайх бол арван сарын 22-ны өдөр гардаж авсан учраас 11 сарын 22-ны өдөртөө багтаагаад л аваачиж өгсөн хэрэг. Зарим өмгөөлөгч нар бас бусад хугацаанд авсан учраас тэрний дагуу л асуудалд хандсан юм.

-Шүүх хуралд ганц байгаа амьд гэрч гэгддэг Б.Булган оролццож байгаа. Энэ талаар?

-Б.Булганыг эрүүдэн шүүсэн гээд байгаа бичлэг ил болоогүй. Гэхдээ эрүүдэн шүүсэн байна гэж үзээд прокуророос яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хохирогчоор оруулсан байгаа. Нууц учраас хамаагүй ярих боломгүй байна. Мэдээллийг ил болгож ялгаж салгахын тулд Үндэсний аюулгүй айдлыг зөвлөлд хүсэлт гаргаад хариу хүлээж байна. Нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг ярих боломжтой болохын тулд л ингээд хүсэлт гаргаад байна.

-Хариу хэзээ гарах бол?

-Одоо бол хариу ирээгүй байна. Иргэдээс төрийн байгууллагуудад хандаж өргөдөл гомдол гаргах хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Шаардлагатай бол тухайн байгууллагын дарга 30 хоног сунгах эрхтэй байдаг. Гэхдээ сунгалаа гэсэн хариу лав ирээгүй. Эхний 30 хоног нь дуусчихаад байна. Одоо хариугаа авах талаар албан бичиг явуулах гээд сууж байна.

-Та УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэргийн хохирогч талын өмгөөлөгчөөр орсон. Д.Гантулга давж заалдах хүсэлт гаргана гэх мэдээлэл бий?

-Давж заалдах хүсэлтээ гаргана гэж байсан. Гэхдээ одоохондоо шүүхээс бидэнд хүсэлт гаргасан учраас хариу тайлбар бичээрэй гээд ирэх ёстой байтал хараахан ирээгүй байна. Гаргаж амжаагүй байгаа юм байлгүй.

-Хүсэлтээ гаргах юм бол тэнсэх ял аваад хоригдохгүй өнгөрөх боломжтой юу?

-Ер нь бол Давж заалдах шатны шүүх саяхныг хүртэл шүүхэд давж заалдах хүсэлтээ гаргасан бол хүндрүүлж өөрчилж болдог байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хоёр жилийн ял өгсөн байхад давж заалдах хүсэлт гаргаад ороод ирвэл хүндрүүлээд таван жилийн ял болгодог байсан. энэ бол үндсэн хууль зөрчсөн байна гээд цэцэд өгөөд ҮХЦ-ээс үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон. Одоо бол нэг бол анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээнэ нэг бол хөнгөрүүлж болно гэсэн үг юм. Өөрөө хэрэв гэм буруугаа хүлээх юм бол тэнсэх ял авахыг үгүйсгэхгүй. Гэтэл өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Давж заалдах шатны шүүхээс нэг бол хэргийг хүчингүй болгож болно. Эсвэл ялыг хөнгөрүүлж болно. Яг яахыг нь бол бид нар урьдчилан хэлэх болоомжгүй байна.

-Хотын дарга асан Бат-Үүлийн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын нэр хүндэд халдсан гэх хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Ер нь бол Ерөнхийлөгч нэр төрд халдсан хэмээн хоёр хүнийг шүүхэд өгсөн. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нь нэг хүнийг гүтгэсэн гээд цагдаад өгсөн. Өмнөх ерөнхийлөгчид гүтгэсэн гээдиргэнийг цагдаад өгч байсан асуудлыг бол би санахгүй байна. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч тамгын газрын даргатайгаа нийлээд гурван удаа гүтгэсэн гээд цагдаад хандаад байна.

Нэг Элийрэгч нэртэй жиргээч эмэгтэй нөгөө хоёр нь хотын дарга асан Бат-Үүл намайг гүтгэсэн гээд өгсөн байдаг. Гурвуулангынх нь анхан шатны шүүхийн хуралдаан болоод иргэн Уянгыг Ерөнхийлөгчийг гүтгэсэн гэдэг хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцаасан. Прокурор эсэргүүцэл бичээд Давж заалдах шатны шүүх хуралдаан болоод анхан шатны шүүх дээр байгаа нотлох баримт дээр тулгуурлаад шийдэж болох хэрэг байна гээд анхан шатны шүүх буцаасан.

Харин Ерөнхийлөгчөөс Бат-Үүлийг нэр төрд халдсан гэх хэрэг бол бас яг адилхан нөхцөл байдалтай байна. Яг өнөөдөр анхан шатруу буцаачихлаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргыг Бат-Үүл гүтгэсэн гэх хэрэг нь анхан шатны шүүх хэргээ шийдээд гүтгэсэн байна. Хоёр сая төгрөгөөр торгосон нь зөв байна гээд гаргасан. Тэгэхээр манай зүгээс анхан шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Тэгэхээр Давж заалдах шатны шүүхээс одоохондоо хурлын товыг зарласан юм алга.

-Уянга, Бат Үүл нар шүүх болон хуулийнхан хууль бусаар ажиллаад байна гэсэн асуудлыг ярьдаг шүү дээ. Үнэхээр ерөнхийлөгчийн хэрэг дээр хуулийнхан давуу ажиллаад байгаа юу?

-Энэ гурван хэрэг дээр яг адилхан зүйл байна. Юу вэ гэхээр нэгдүгээрт Ерөнхийлөгч өөрөө биечлэн миний нэр төрд халдаад байна гэж гомдол гаргасан юм байхгүй. Тамгын газрын дарга болон дэд дарга нь өмнөөс нь гомдол гаргаад байдаг. Ингэж гаргахдаа яг Ерөнхийлөгч гэдэг утгаар нь гаргаад байна уу. Иргэн Х.Баттулга гэдэг хүний өмнөөс гаргаад байна уу гэдэг нь огт ойлгомжгүй. Шүүхийн захирамжинд ч гэсэн энэ нь ойлгомжгүй байна гэсэн тайлбарыг бичсэн байсан.

Хоёрдугаарт, Х.Баттулга гэх иргэний хувиар гаргаж байгаа бол тэр хүний өмнөөс Байгалмаа гэдэг хүн гомдол гаргах эрх байхгүй. Өөрийг нь гүтгэсэн гэж тэр хүн үзэж байгаа бол өөрөө л гомдол  гаргана. Тэрнээс өмнөөс нь өөр хүн гомдол өгөх юм бол тэрийг нь хуулийн байгууллагаас шалгах шаардлагагүй болдог.

Гэтэл энийг тайлбарлахдаа прокуророос иргэн хүн зөрчлийн талаар цагдаад  хандаж гаргаж болно шүү дээ гээд байгаа юм.

Мөн Ерөнхийлөгч гэдэг утгаар нь гаргаж байгаа юм аа гэж байгаа бол энэ нь өөрөө Ерөнхийлөгч өөрөө зөвхөн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрх нь зөрчигдсөн бол гомдол гаргана. Өөрөөр хэлбэл ажил мэргэжлийн хүрээнд хийсэн ажлынхаа хүрээнд гомдол гаргах эрхтэй гэж хуулиндаа заачихсан. Тэгэхээр тэр гүтгээд байгаа хүмүүс нь Ерөнхийлөгчийн тухай хуулианд заасанчлан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой ажил дээр нь гүтгэсэн бол цагдаад өгөх байхгүй юу. Бусад асуудал дээр Ерөнхийлөгчийн нэр төр гэж ярихгүй.

-ҮНДСЭНДЭЭ БҮГД ПРОЦЕС ЗӨРЧДӨГ БҮГД ХУУЛЬ ЗӨРЧДӨГ-

Мөн энэ хэрэг харъяалал нь тодорхойгүй гээд шүүхээс буцаасан. Гэмт хэрэг зөрчил гарсан газрын цагдаад нь хандан гомдол гаргах ёстой. Гэтэл ЦЕГ шалгаад НПГ хяналт тавиад байдаг. Хэргийн харъяалал нь тодорхойгүй болохоор бид нар дагаад хаана гомдол гаргах нь тодорхойгүй болчихсон. Шүүх нь манай харъяалалын хэрэг биш байна гээд хүлээж авдаггүй. Тэгээд бөөн юм болж шүүх харъяаллаа тогтоогоод авсан. Тэгээд шалгах явцдаа холбогдоод байгаа Уянгыг ч тэр Бат-Үүлийг ч тэр иргэний эрхийг нь хангаддаггүй.

"Би хөдөө явж байна маргааш очиж мэдүүлгээ өгнө" гэж хэлэхээр "за" гэчихээд утсаар ярьсны өмнөх өдрөөр нь торгочихдог. Ирэхээс нь өмнө амжаад торгоод авах гэж байгаа  юм шиг. Бат-Үүлийн хувьд "би өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө" гэхээр тэр өдөр нь торгох жишээний. Энийгээ зөрчил шалган шийдвэрлэх хугацаа дууссан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө гээд найман сард мэдүүлэг өгсөн. Хэрэг дуусах хугацаа болоогүй байхад торгочихсон. Дээр нь прокурорын зөвшөөрөлтэй хийх ажиллагааг дандаа зөвшөөрөлгүй хийсэн.

Тэрийгээ УЕП оос заавал прокурорын зөвшөөрлөөр хийхгүй хэрэг гэж байгаа гэдэг. Тэгээд үндсэндээ бүгд процес зөрчдөг бүгд хууль зөрчдөг. Тэгээд шийдэхээр нь долоон үндэслэл бүхий алдааг нь бичээд эрх зөрчиж байна гэхээр тийм байна гэсэн. Гэхдээ прокурорт буцаагаад энэ долоон алдаагаа засаад ороод ир гээд байдаг. Энэ хүний заавал буруу байх ёстой юмуу. Хүчингүй болгох бүрэн боломжтой. Энэ хооронд өмгөөлөгч болон холбогдогч нарыг маш олон удаа нааш цааш нь явуулаад байдаг. Эцсийн дүнд нь юу гэж харж байна гэхээр шүүгч өөрийг нь томилдог Ерөнхийлөгчийн эсрэг шийдвэр гаргаж чадахгүй байна. Тэгээд бид нарын эсрэг шийдвэр гаргах гэхээр хуулийн байж болох бүхий л заалтыг зөрчөөд байдаг. Тэгээд арга яадхаараа прокурор руу буцаагаад л байдаг. Энэ дунд маш олон ноцтой юм байгаад байна.

-Тухайлбал?

-Хамгийн наад зах нь хэрэг зөрчлийг 14 хоногийн дотор шалгаад ямар нэгэн хариу өгөх ёстой.Тэгэхгүй бол хэрэг хаагдах ёстой. Гэтэл эхний хугацаа дуусангуут 14 хоног сунгах эрхтэй байтал 30 хоног сунгаад хаахгүй явсаар байгаад торгочиж байгаа юм. Ингээд шүүх дээр очингуут өөрсдийнх алдаатай торгосон нь ил болонгуут арилгагчаар арилгачихсан байгаа юм. Тэгээд шүүх хурал дээр шүүх дээр шүүгчийн уншиж байгаа юм миний барьсан юм хоорондоо зөрөөд байдаг. Тэгээд яав аа гээд харсан дараад засчихсан. Би тэр материалыг өмнө нь прокурор дээр очоод хуулбарлаж аваад хуулбар үнэн гэсэн тамга даруулсан байсан тулдаа надад байгаа хэргийг хуулбар нь нотлох баримт болж байгаа юм. Хэрэв тэгээгүй бол би өөрөө эргээд прокурорыг гүтгэсэн хэрэгт орох нь байна шүү дээ. Тэгээд дээрээс нь нэг хуудсыг салгаад авчихсан байдаг. Тийм том алдааг зассан байна аа гээд прокурор хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ хэргийг засаж янзалсан алдааг цагдаа өмгөөлөгч хоёр гаргачихаад байна. Энэ чинь нэг ёсондоо гэмт хэрэг шүү дээ. Ингэчээд бид нарын зөв гээд Давж заалдаад байгаа юм л даа.

-Нөгөө хэрэг нь?

-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга анхан шатны шүүхийн хуралдааны үеэр шүүгчээс татгалзаж байгаа юм. Үндэслэл нь юу гэхээр наад Дуламсүрэн гээд шүүгч чинь энэ бол зөрчил биш гээд яриад явж байсан байна. Хэн хаана тийм зүйл ярьсныг нь нотлох баримт байна уу гэхээр хэнийг нь хэлэхгүй гээд байдаг. Энэ чинь нотлох баримт биш шүү дээ. Тэгээд тэр татгалзлыг нь ерөнхий шүүгч нь хүлээгээд авчиж байгаа юм. Дараа нт Идэр гээд шүүгч орж ирэхээр дахин татгалзаж байгаа юм. Яагаад татгалзсан бэ гэхээр 1996 онд аав нь Бат Үүлтэй хамт ажиллаж байсан. Тэгэхэр үнэн зөв шийдэхгүй гэсэн. Тэр ямар хамаа байна аа. Тэгээд дахин өөр шүүгч оруулж ирж байсан. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга өөрийнхөө шүүгчийг томилох гээд шүүгч нараас татгалзаад байсан юм бишүү. Тэгвэл бид нар энэ шүүгчтэй хуралдаанд орохоос татгалзаж байна гээд татгалдсан.

Тэгсэн шүүгч нь танхимаас та нар сууж байгаарай гэж хэлээд гараад яваад буцаж орж ирсэнээ татгалзлыг хүлээж авахгүй гэсэн. Ингээд тэр шүүгчтэйгээ шүүх хуралдааныг үргэлжлүүл гэж байгаа юм. Тэгээд тэр хэрэг дунд нь Бат Үүл гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан учраас шүүх хурал болж болно гэсэн юм ярьсан. Гэтэл Бат Үүл гэдэг хүнээс нэг ч удаа гэрчийн мэдүүлэг аваагүй. Өөр буюу Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүний хэрэг аюаглсан гэрчийн мэдүүлгийг энэ хэрэгт татан оруулж ирээд тавингуутаа гэрчээс мэдүүлэг авсан гээд байгаа юм. Хоёр хэргээ сайхан хооронд нь хольж хутгаж байгаад дундаас нь хэргээ босгож ирээд шийдэх гээд дайраад байна. өмнөх шүүгчид зөрчил ихтэй учраас буцаасан. Гэтэл энэ шүүгч нь эрх зөрчсөн талаар нэг ч удаа дурьдаагүй. Хурлаар хоёр сая төгрөгөөр торгосон нь зөв байна гээд шийдсэн. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэхгүй юм бол өөр юуг хэлэх билээ. Хоёр хэргийг хооронд нь холиод шийдэж байна гэх санаа хэнд байх юм бэ. Хоёр хэргийг хутгаж байгаад нэг хүнийг яллаж болох юмуу. Одоо бид нарын зүгээс гомдол гаргасан байгаа. Давж заалдах шатны шүүх чухам юуг гэж шийдэхийг мэдэхгүй байна.