АНУ Уйгаруудын хүний эрхийн төсөл баталсныг БНХАУ эрс эсэргүүцэв

АНУ Уйгаруудын хүний эрхийн төсөл баталсныг БНХАУ эрс эсэргүүцэв

Саяхан АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Уйгаруудын хүний эрхийн төсөл-2019 баталсан. Энэ төслөөр Уйгар иргэдийн  эрхийг зөрчсөн хэрэгт оролцсон БНХАУ-ын  албан хаагчдад шийтгэл ногдуулахаар төлөвлөсөн гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдсэн байна.

Тэгвэл БНХАУ-ын зүгаас тус хуулийн төсөлд Хятадын Шиньжяны хүний эрхийн байдлыг дур зоргоороо гүтгэж, Хятад улсын хэт даврах үзлийг арилгах, терроризмд цохилт өгөх хүчин чармайлтыг харлуулж, Хятадын засгийн газрын Шиньжянд явуулж буй бодлогыг гүтгэн доромжилсон Энэ нь олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож буй хэрэг юм. Үүнд Хятадын тал ихээхэн хилэгнэж, эрс эсэргүүцэж байна гэж мэдэгджээ.