НҮБ-аас зарласан “Хүний эрхийн өдөр” тохиож байна

НҮБ-аас зарласан “Хүний эрхийн өдөр” тохиож байна

НҮБ-иас жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг “Хүний эрхийн өдөр” болгон зарласан. Харин энэхүү өдөртэй холбогдуулж УИХ-ын гишүүн, АН-ын дарга өөрийн facebook хуудастаа дараа мэндчилгээг нийтэлжээ.

С.Эрдэнэ:

Эрхэм хүндэт Ардчилсан хувьсгалын анхдагчид, Журмын нөхөд, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ. Та бүхэнд 30 жилийн тэртээ Азийн цээжинд дэлхийг донсолгож эрх чөлөөт нийгмээ зарлаж байсан түүхэн үйл явдал тохиож буй ойн мэнд хүргэе.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу НҮБ-аас тунхагласан Хүний эрхийн өдрийг сонгон, өвлийн хүйтэн жаврыг эс хайхран, шударга ёс, тэгш эрхийн төлөө анхны цуглаанаа хийж байсан залуус, тэднийг дэмжсэн монголын ард түмэн хамтдаа амаргүй тэмцлийг эхлүүлсэн нь түүхэн үнэн. Энэ үнэн түүхийг, ойгоо тэмдэглэж буй эдгээр өдрүүдэд хамтдаа дурсч, бий болгосон үнэт зүйлээ хамгаалах явцад юун дээр онож, юун дээр алдсанаа ярилцаж, хэлэлцэж байна.
Ардчилал бол хэний ч шахалт шаардлагаар бус зөвхөн бидний өөрсдийн сонголт, монгол хүн бүрийн хүсэл зоригоор хийгдсэн сонголт юм.
Ардчиллыг бэхжүүлнэ гэдэг нь нэг удаагийн үйлдэл биш харин цаг хугацаа орох үйл явц юм гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. Нэгэнт сонгосон энэ тогтолцоогоо байнга засч сэлбэн сайжруулж байх ёстой. Энэ үүрэг хариуцлага бидний мөрөн дээр ирсэн байна. Дараагийн 30 жилд Ардчилсан нам илүү хариуцлагатай, эв нэгдэлтэй, алсыг харсан бодлого хэрэгжүүлэх ёстой. Тиймээс та бүхнээсээ итгэл үнэмшил дээр суурилсан эв нэгдэл хүчтэй байдгийг дахин нотолж, ирэх 30 жилийн хүрэх цэгээ тодорхойлж, олон ялалт амжилтад хамтдаа хүрэхийг уриалж байна.
Эрх чөлөөт ардчилсан Монгол Улсын иргэн танд түүхт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн мэндийг дахин хүргэе!" гэжээ. 




ОХУ-д хүчтэй дэлбэрэлт болж 13 хүн бэртжээ

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ