Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгчээ

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгчээ

Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагын шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 

Шүүгдэгч  Б.Амархүүд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэвч Б.Амархүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах хүсэлтээ хүргүүлжээ.