АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү манай улсад аргаль агнасан тухай мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү манай улсад аргаль агнасан тухай мэдээлжээ

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын ууган хүү Дональд Трамп Жр хүүгийнхээ хамт Монгол улсын баруун хязгаар Баян-Өлгий аймагт аялсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү энэ үеэрээ ховордсон амьтан болох аргаль агнасан тухай ProPublica сайтад мэдээлжээ. Учир нь тэрээр аргаль агнахдаа зөвшөөрөл аваагүй бөгөөд дараа нь буцах замдаа Улаанбаатарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсаны дараа зөвшөөрөл нь нөхөж гарсан тухай мэдээлжээв

Аргаль агнах зөвшөөрөл Трампыг явснаас бараг сарын дараа буюу есдүгээр сарын 2-нд гарсныг ProPublica сайт уг аялалд оролцсон эх сурвалжуудаас олж мэдээлсэн талаар манай зарим дотоодын хэвлэлүүд өнөөдөр нийтэлжээ.