Ерөнхийлөгч Х.Баттулгын хаалттай хийх мэдээлэл хойшлогджээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын хаалттай хийх мэдээлэл хойшлогджээ

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийхээр байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн мэдээлэл хойшлогдсон байна.

Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдааны нээлтийн дараа Хууль зүйн байнгын хороо хуралдахаар болжээ. Байнгын хорооны хуралдааны дараа чуулганы хуралдаан үргэлжилж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Харин үдээс хойшхи хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийн талаарх УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариуг сонсоно.