Улсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх гэж байжээ

Улсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх гэж байжээ

Өмнөговь  аймгийн Цагаан хад орчмоос нүүрс тээвэрлэж хилээр гаргадаг болсоор удаж байгаа билээ. Харин нүүрс тээвэрлэхийн зэрэгцээ нүүрс болон том оврын автомашин дотор хууль бус бараа бүтээгдэхүүн хилээр гаргаж гэж оролддог тохиолдол цөөнгүй байдаг байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн нэгэн цагдаагийн байгууллагад хандан хилээр байгалийн чулуу гаргах гэж байна хэмээн мэдээлжээ.

Шалгалтаар Улаанбаатар хотод оршин сууг хаягтай эрэгтэй 45 настай Н нь улсын хилээр зорчихдоо биедээ 1188 ширхэг мана төрлийн байгалийн чулуу, мөнгөн шинжтэй мана чулуугаар хийсэн хүзүүний зүүлт дөрвөн ширхэг биедээ нууж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн таслан зогсоож шалгаж байгаа аж.

Мөн арванхоёрдугаар сарын 6-ний өдөр тус хилээр Улаанбаатар хотын иргэн 48 настай эрэгтэй Б нь БНХАУ-ын хилээр зорчихдоо биедээ 200 гаруй мана төрлийн байгалийн чулуу, хоёр ширхэг өнгөлсөн хөөрөгний биетийг биедээ нууж нэвтрэхийг завдсаныг илрүүлэн шалгаж байна. Түүнчлэн яг энэ өдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн иргэн өөрийн эзэмшлийн чиргүүлд дэвэргэр жирэвгэр 11 уут буюу 93кг, адууны өдөн гэдэс 116 уут, бага малыг 122кг мах нууж нэвтрэхийг завдсан хэргийг илрүүлжээ. Дээрх гурван тохиолдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд бусад тээврийн хэрэгслүүдэд гэнэтийн шалгат хийж байна.




Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө