57 настай эрэгтэй галд өртөж амиа алджээ

57 настай эрэгтэй галд өртөж амиа алджээ

Гал түймэрт 57 настай иргэн угаартаж амиа алджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 16-ны өдрийн 17:03 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн найман аврагч  хоёр автомашинтайгаар  7.5 км замыг туулан очиж иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшинд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Түймэрт 57 настай эрэгтэй өртөж нас барсан байна. Улмаар цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.