Д.Сумъяабазар: 1072 хувьцаанаас ногдол ашиг тараахгүй

Д.Сумъяабазар: 1072 хувьцаанаас ногдол ашиг тараахгүй

Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо. Мэдээллийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарын тоон мэдээллийг уншиж танилцуулав. Түүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-1072 хувьцааны ногдол ашгийг олгох уу?

-Ногдол ашгийн талаар тодорхой хэлчихсэн. Одоо 26 мянган төгрөг өгөх үү. Эсвэл 5 жилийн дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксын үйлдвэрүүдээ бариад, эрчим хүчний эх үүсвэрээ шийдчихье.  Улмаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаад, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болчихоод, дараа нь 5, 10 дахин ногдол ашиг хуваарилж болно. Энэ бодлогыг л Засгийн газар барьж байгаа.  Өнөөдөр улс төр хийж байгаа хүмүүсийг сайн ойлгож байна. Харин бид хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа. Олон улсын биржийн үнэлгээний стандартаар бид үнэ цэнийг тогтоох ёстой. Тиймээс зөв юмаараа улс төр хийгээрэй гэж хэлмээр байна. Энэ сэдвийг барьж аваад явбал сонгогдох байх гэсэн ойрын бодолтой байх ёстой. 

Мэдээж шүүмжлэх зүйл байлгүй яахав. Зөв шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ бид бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй. Гашуун сухайтын төмөр замын ажил эхэлчихсэн. Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эд өрнөж байна. Өнөөдөр улсын эдийн засаг ямар байгаа билээ. Өсөж байгаа ч гэсэн амаргүй хүнд нөхцөл байдалтай буйг сайтар ойлгох ёстой. 

-"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын хэрхэн үргэлжилж байна вэ?

-"Оюутолгой" бол бидний төсөөлснөөс илүү хурдтай ажил явагдаж байна. 1380 км-ийн гүнд дэлхийд байхгүй бутлуурын цехийг Монгол залуус барьж байна. Энэ цех далд уурхайгаас бутлаад, баяжуулах цех рүү оруулах юм. Технологийн дүрмий дагуу тэсэлгээ хийж, тодорхой хэмжээни хүдрээ авч, стандартын дагуу явагдаж байгаа. Оюутолгойд өнөөдөр 14 мянган мэргэжлийн чадвартай залуус ажиллаж байна. Залуусаа бэлтгэж, валютын нөөцөө бүрдүүлэхэд Оюутолгойн эзэлж байгаа байр суурь том. Хөрөнгө оруулалтын ажлууд үе шаттай хийгдэж байна. 

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн ажил ямар явцтай байгаа бол?

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц хэвийн, хурдтай явж байгаа. Төлөвлөснөөс хурдаж явж байна. ТЭЗҮ-ийг хүлээж авсан. Энэ маш том төсөл. Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа.