Б.Соронзонболд: Боорцогонд нүдээ онуулсан анхны хүн. Гэхдээ би Булган аймгийнх биш

Б.Соронзонболд: Боорцогонд нүдээ онуулсан анхны хүн. Гэхдээ би Булган аймгийнх биш

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт /2019.12.29/ зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх, чансаа өндөр 128 бөхийн барилдаан болсон билээ.

Тус барилдааны 3-ын давааны эхэнд “Цагаан өвгөн” бүжиж, үзэгч олонд хишиг тараасан юм. Энэ үеэр үзэгчдийн суудалд сууж байсан Улсын заан Б.Соронзонболдын нүдийг Цагаан өвөөгийн хишиг тарааж байсан залуу оносон юм.

Тэрээр энэ тухай өөрийн facebook хуудастаа “Энэ боорцог шиддэг банди нараа сургалт дамжаанд суулгаад сонгон шалгаруулалтаар авч бай л даа. Хэний захиалгаар ингэв хаха. Баруун нүдээрээ харж бууддаг гэдгийг нь сайн судалж байж шидүүлэл дээ. Гэмгүй зүүн нүдийг минь сохлох шахлаа. Юмыг яаж мэдэхэв хэзээ нэг өдөр эх оронд маань хэрэг болох нүднүүд ч юм билүү. Боорцогонд нүдээ онуулсан анхны хүн нтр.., Гэхдээ намайг Булганых бишийг мэдэж байгаа биздээ. Энэ залуу хурдан холбогдож уучлалт гуйхгүй бол нүд битгий хэл мэнгэ онож чадна шүү (наргиа байлаа)” гэжээ.