ОБЕГ: Гэмтэл орчимд машин осолдож их хэмжээний шатахуун асгарсныг саармагжуулж байна

ОБЕГ: Гэмтэл орчимд машин осолдож их хэмжээний шатахуун асгарсныг саармагжуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12.34 цагт Баянгол дүүргийн долдугаар хороо, ГСССЗТ-ийн урд уулзварт их хэмжээний бензин асгарсан тул аюулгүй байдлыг хангаж өгнө үү гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу яг одоо НОБГ-ын Аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 20 гаруй алба хаагч асгарсан бензинийг саармагжуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайн газарт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан зургаан тн-ын автомашин өгсүүр газар руу өгсөж яваад буцаж хүч алдаж, арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс нэг тн гаруй шатахуун асгараад байгаа юм.

Ослын улмаас асгарсан нэг тонн шатахууныг аврагчид элс, давсаар асгарсан саармагжуулахын зэрэгцээ чиргүүлийн цистернд үлдсэн шатахууныг өөр машинд юүлэх ажлыг гүйцэтгэж байна.