Ноцтой гэмтэл авсан гэх УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр БНСУ-ыг зорьжээ

Ноцтой гэмтэл авсан гэх УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр БНСУ-ыг зорьжээ

Өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 27-ны өдөр болсон шинэ жилийн нэгэн арга хэмжээний үеэр Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван гэгч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын толгойн тус газарт нь шилээр цохиж, түүнд хүнд гэмтэл учруулсан талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Энэхүү хэрэг явдлын талаар зарим эх сурвалж "Н.Номтойбаяр толгой, нүүрэн тус газартаа ноцтой гэмтэл авсан тул, тус гэмтлийг эмчлүүлж, янзлуулахаар БНСУ /Солонгос/-ыг зорьсон" гэж мэдээлж байна. 

Энэхүү асуудлыг хоёр тал ихээхэн нууцалж байгаа гэх ба баттай эх сурвалжийн мэдээлснээр одоогоор тэд гэмт хэргийн шинжтэй энэ хэргийн талаар цагдаа, хуулийн байгууллагад хандаагүй байгаа ажээ.  Тодруулахад, Г.Батхүү агсны хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Н.Номтойбаяр яллагдагчаар татагдсан тул “түүнд хилийн хориг тавих” саналаа Прокурорын байгууллагаас Шүүхэд гаргасан ч Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн билээ.