САНГИЙН ЯАМ: Тэтгэврийн зээлийг тэглэх төсөв 2020 оны төсөвт тусгагдаагүй

2020-01-02 13:42

САНГИЙН ЯАМ: Тэтгэврийн зээлийг тэглэх төсөв 2020 оны төсөвт тусгагдаагүй

-230 МЯНГАН ТЭТГЭВЭР АВАГЧ АРИЛЖААНЫ БАНКНААС ЗЭЭЛ АВЧЭЭ-

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 381 мянган иргэн сар бүр тэтгэвэр авдаг.

Тэдний 60 хувь буюу 230 мянган тэтгэвэр авагч арилжааны банкнаас тэтгэвэр барьцаасан зээлд 776 тэрбум төгрөг авчээ. Үүнд зээлийн хүү багтаагүй. Өнгөрсөн онд тэтгэврийн зээлийн хүү 10 хувь, 2018 онд 12 хувь, 2017 онд 15 хувь, 2016 онд 18 хувь байсан юм. Хэзээ зээл авснаас хамааран хүү багтаан тооцвол тэтгэврийн зээлийн нийт дүн 1 их наяд төгрөг давах магадлалтай аж.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан мэндчилэх үедээ "тэтгэврийн зээлийг тэглэнэ" хэмээн мэдэгдсэн. 

Харин Сангийн яам ахмуудын тэтгэврийн зээлийг тэглэх боломжгүй гэж мэдэгдлээ.  Тодруулбал, "Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал ирэх оны төсөвт огт тусгагдаагүй. Уг нь төсөвтөө тусгагдаж байж, дараа нь зээлийг тэглэх тухай асуудал яригдах ёстой" гэж мэдэгджээ. 

Тэгэхээр тэтгэврийн зээл дарах эсэх асуудал 2020 ондоо багтаж шийдвэрлэгдэнэ гэдэг нь бүтэхгүй болж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө