"Frozen 2" түүхэн дэх хамгийн их ашиг олсон анимэйшн болжээ

"Frozen 2" түүхэн дэх хамгийн их ашиг олсон анимэйшн болжээ

Уолт Дисней кино компанийн хамгийн амжилттай төслүүдийн нэг "Frozen” хүүхэлдэйн киноны эхний анги одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 онд гарч байсан.

Тэгвэл өнгөрсөн оны сүүлээр нээлтээ хийсэн "Frozen 2" хүүхэлдэйн кино 1,3 тэрбум ам.долларын ашиг олсноор түүхэн дэх хамгийн амжилттай хүүхэлдэйн киногоор шалгарлаа.

Эгч, дүүсийн сонирхолтой адал явдлын тухай өгүүлэх “Frozen 2" нээлтээ хийсэн даруйдаа Box office-ийг гурван долоо хоногийн турш тэргүүлсэн юм.