The HU хамтлаг Европыг зорилоо

The HU хамтлаг Европыг зорилоо

Энэ оны аялан тоглолтоо Европ тивээс эхлүүлэхээр “The Hu” хамтлаг өнөө өглөөний 10.45 минутад Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлаас нислээ. Тэдний эхний тоглолт энэ сарын 15-нд ХБНГУ-ын Хамбург хотоос эхлэнэ.

"The Hu" хамтлагийнхан ирэх долдугаар сарын 18 хүртэл Европын улсууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийхээр товлож тоглолтын хуваариа гаргажээ.

Эдгээр тоглолт дундуураа “The Hu” хамтлагийн залуус дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцоно. Мөн хэд хэдэн  томоохон хөгжмийн фестивальд оролцох аж.

Ташрамд дурдахад, тус хамтлаг  өнгөрсөн онд Европын 13 оронд 23 тоглолт хийжээ.