Тэмээний бөхөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гарган авчээ

Тэмээний бөхөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гарган авчээ

Монгол, БНХАУ-ын эрдэмтэд 2005 оноос хойш өнөөг хүртэл тэмээний гени, ингэний сүү, хоормог, ноосыг судалж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд тэмээний бөхөөс олон төрлийн өвчнийг эмчлэх боломжтой эм, бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.

Тэд тэмээний бөхөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гарган авснаа өнөөдөр танилцуулж, хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Энэ талаар Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Журамт “Сүүлийн үед хавдрыг эмчлэх эм гарган авах, бүрэн эмчлэх нь судлаачдын гол зорилго болоод байна. Бид олон жил судалсны үр дүнд тэмээний бөхөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэлийг гарган авлаа.

Тэмээ говь цөлийн бүсэд дасан зохицох чадвартай амьтан. Ус уулгүй олон хоног амьдарч чадна. Ингэний сүүний бүтэц бусад амьтныхаас тэс өөр. Уураг нь өөр, өөрийн хариуцсан генитэй. Эдгээр гениүдийг ялган авснаар хорт хавдар, чихрийн шижнийг эмчлэх боломжтой боллоо” гэв.