ВИДЕО: Н.Номтойбаяр, Х.Тайван нарын зодолдож байгаа бичлэг ИЛ БОЛЖЭЭ

ВИДЕО: Н.Номтойбаяр, Х.Тайван нарын зодолдож байгаа бичлэг ИЛ БОЛЖЭЭ

Арванхоёрдугаар 27-ны өдрийн орой “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн охины төрсөн өдрийн баярын арга хэмжээнд уригдан очсон Х.Тайван, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар маргалдаж, нэгнээ гэмтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус маргааны бичлэгийг Sonin.mn сайт өнөөдөр нийтэлжээ. Энэхүү бичлэгт Х.Тайван, Н.Номтойбаяр нар маргалдаж Н.Номтойбаяр түрүүлж цохсоны дараа Х.Тайван түүн рүү юм шидэж байгаа үйлдэл камерт бичигдэж үлдсэн байна.

Уг асуудлыг хоёр тал ихэд нууцалж байгаа бөгөөд баттай эх сурвалжийн мэдээлсэнээр одоогоор хүнд гэмтээд буй гишүүн цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.