Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд энэ сарын 25, 26, 27-нд ажиллахгүй

Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд энэ сарын 25, 26, 27-нд ажиллахгүй

Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хоёр орны автозамын хилийн боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амарна. Шар тооллын дагуу Хятадад эдгээр өдрүүдэд цагаан сарын баяр тохиож буй тул ийнхүү автозамын боомтууд хааж, харин Замын-Үүд төсөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.