Халуун усаар хүүхэд түлсэн цэцэрлэгийн багшийг шүүнэ

Халуун усаар хүүхэд түлсэн цэцэрлэгийн багшийг шүүнэ

Өнгөрөгч оны аравдугаар сард Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол маамуу” цэцэрлэгийн багш ой 10 сартай хүүхдийг бүсэлхийнээс нь доош халуун усаар түлсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Тус цэцэрлэгийн багш Д.Баясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” хэргийн шүүх хуралдаан 2019 оны зургадугаар сарын 05-ний өдрийн 11 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.