Ерөнхийлөгч эдийн засгийн чуулганд оролцсоны дараа Норвегт айлчилна

Ерөнхийлөгч эдийн засгийн чуулганд оролцсоны дараа Норвегт айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор өчигдөр явсан. 

Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчлах юм.