SOS: Замын-Үүдээр орж ирсэн хоёр иргэнийг “Корона вирусийн сэжигтэй” гэж тусгаарлаад байна

SOS: Замын-Үүдээр орж ирсэн хоёр иргэнийг “Корона вирусийн сэжигтэй” гэж тусгаарлаад байна

БНХАУ-д Хубэй мужийн Ухань хот болоод тус улсын зарим хотуудад корона вирус /2019-nCoV/ гэх шинэ төрлийн титэм вирус дэгдэж, есөн хүн амиа алдаад байна. Мөн тус вирусийн шинж тэмдэг ОХУ болоод Тайланд, Япон, БНСУ, АНУ-уудад анхны тохиолдол бүртгэгдээд байгаа талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр корона вирусээр халдварласан сэжигтэй хоёр иргэн манай улсын Зам-Үүд боомтоор орж ирсэн нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор 17 иргэн автобусаар зорчин, БНХАУ-аас ирсэн байна. Тэдний дундаас ээж, охин /6 настай/ болох хоёр иргэнд “Корона вирусийн сэжигтэй тохиолдол” илэрчээ. Иймд дулааны аргаар дээрх хоёр иргэнийг хэмжиж үзээд БНХАУ-ын Эрээн хот руу буцаахаар манай албаны хүмүүс ярилцаж байгаа ажээ. Харин тэдэнтэй хамт явсан 17 иргэнийг одоогоор тусгаарлаж, тандалт хийж эхэлсэн байна. 

Харин яг одоо Эрүүл мэндийн яам шуурхай хурал зарлан хуралдаж байгаа бол Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна гэж эх сурвалж мэдээлжээ. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.