Ариг банкийг Төв банк бүрэн хяналтдаа авлаа

Ариг банкийг Төв банк бүрэн хяналтдаа авлаа

"Ариг" банкинд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилсон байна. Тодруулбал, Банкны тухай хуульд заасны дагуу Төв банкнаас арга хэмжээ авчээ. Уг хуулийн  49-р зүйлд зааснаар "Монголбанк хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно" гэж заасан байдаг.  Хуулийн дагуу банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Ариг банкны хөрөнгө оруулагчид болон удирдлагуудын дунд үл ойлголцол үүссэн тул банкны үйл ажиллагааг дампуурах эрсдлээс хамгаалж, ийнхүү Төв банк бүрэн хяналтдаа авсан байна. Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны асуудал хүндэрсэн дараагийн арга хэмжээ авагдаж болзошгүй банкны нэг гэсэн мэдээллийг ч эдийн засгийн хүрээнийхнээс өгч байна.