Орон нутгийг зорчих иргэдийн тоо эрс нэмэгдээд байна

Орон нутгийг зорчих иргэдийн тоо эрс нэмэгдээд байна

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр ЕБС, цэцэрлэг, Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарсантай холбогдуулан Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн оюутан, сурагчдын зорчих хөдөлгөөн сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн байна.

Иймд Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зарим чиглэлд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслийг нэмж төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна. 

Өнөөдрийн 10 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байгаа талаар АТҮТ-өөс мэдээллээ.