Өнөөдөр хонь өдөр

Аргын тооллын 1 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 5, Могойг хүлэгч одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.




ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ