УБТЗ-ЫН МЭДЭГДЭЛ: Галт тэргээр БНХАУ-аас явж буй гадаад иргэдийг Монголд буулгахгүй

УБТЗ-ЫН МЭДЭГДЭЛ: Галт тэргээр БНХАУ-аас явж буй гадаад иргэдийг Монголд буулгахгүй

Коронавирустэй холбогдуулж энэ оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон талаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдэгдэл гаргажээ.

Мөн Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдсэн байна. Түүнчлэн цахимаар олон улсын тасалбар худалдахгүй болохыг анхааруулжээ.

Харин дээрх хугацаанд Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсад ирж буй Монгол иргэдийг саадгүй тээвэрлэх бөгөөд орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байгаа.

УБТЗ-ын мэдэгдэл