Ц.Бямбажав марафоны төрөлд Олимпийн эрхээ авчээ

Ц.Бямбажав марафоны төрөлд Олимпийн эрхээ авчээ

Японы Кюүшюү аймгийн Ойтад 2020 оны хоёрдугаар сарын 2-нд болсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд оролцсоэ Монголын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Ц.Бямбажав 2 цаг 09 минут 03 секундын амжилтаар V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлоо хангажээ.

“Беппу-Ойта 2020” марафонд Мароккогийн тамирчин Хамза Сахли 2:08:01 амжилтаар түрүүлж, Этиопийн Абдела Годана 2:08:06-аар мөнгө, Японы Ёшида Юяа 2:08:30 секунд гэсэн амжилтаар хүрэл медаль тус тус хүртсэн байна.