Согтууруулах ундаа хэрэглэсэн Монгол залуу Лаосчуудыг айлгажээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн Монгол залуу Лаосчуудыг айлгажээ

Лаос хотын нийслэл Веньтанийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд согтож унасан залуу аюулт өвчний шуугиан дэгдээж эмнэлэг, онцгой байдлыг нь сандаргасан хэрэг гарчээ. Тодруулбал, “Lao-Viet” банкны урд нэгэн эрэгтэй ухаан алдаж унасан байдалтай хэвтэж байхыг харсан иргэд түүнийг коронавирусийнн халдвар авч ухаан алдсан хятад хүн байна хэмээн айсан байна.

Ингээд онцгой байдлын албаныхан ирж эрэгтэйг шалгаж үзэхэд тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба цоо эрүүл болох нь тогтоогджээ. Одоогоор Лаос улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй юм байна.