Талийгаач охидын ар гэрт гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Талийгаач охидын ар гэрт гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Өнөөдөр Дархан Уул аймгийн Онцгой комисс хуралдан золгүй явдлаар нас барсан охидын ар гэрт тус аймгийн Засаг даргын нөөц сангаас гурван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Золгүй байдлаар амиа алдсан бяцхан охидын ар гэрт туслах хандив, сайн үйлсийн аян нийгмийн сүлжээнд олноор өрнөж эхэлсэн. Иймээс цахим орчны мэдээллийг бодит ажил болгож, нэгдсэн зохион байгуулалттайгаар ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдсан талаар тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхбат мэдээллээ.

Дархан сумын иргэн Б.Золзаяагаар ахлуулсан төр, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг НЭГДСЭН ХАНДИВ-ын дансыг нээн олон нийтэд  зарлаж байгаа юм байна.

Хандивын данс: ХААН БАНК 5046571124