Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг сонгуульд нэр дэвших эрхээ хасуулав уу

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг сонгуульд нэр дэвших эрхээ хасуулав уу

Өнгөрсөн сарын 15-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хороо, Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр “Сонгуулийн жил бэлэн мөнгө, эд зүйл тараан хууль зөрчвөл нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана” гэж мэдэгдсэн.

Харин Сангийн сайд дэд асан, МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг өөрийн Ард санхүүгийн нэгдлийн койныг “Тэтгэврийн шинэчлэл” хэмээх группын бүх гишүүдэд өгнө гэдгээ өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлжээ. Тодруулбал группын бүх гишүүдэд 1000 койн, өөр хүнийг “Тэтгэврийн шинэчлэл” группд нэмбэл тоогоор зуун койн өгөхөө мэдэгдсэн.

Биткойн гэдэг нь ямар ч банкны хяналтгүйгээр хоорондоо аль ч газраас шилжиж байдаг дижитал түлхүүрээр нууцлагдсан мөнгө юм. Ард койныг 2019 онд зах зээлд  Ард санхүүгийн нэгдэл нэвтрүүлсэн байдаг.