УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Цагаан сарын баярыг цуцлах саналыг дэмжлээ

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Цагаан сарын баярыг цуцлах саналыг дэмжлээ

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж Сар шинийн баярыг цуцлах Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн саналыг дэмжлээ. Уг шийдвэрийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс эцэслэн шийдэх юм. 

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ "Цагаан сарыг гэр, гэртээ тэмдэглэх. Хөдөө явах хөдлөгөөнийг хориглох ёстой. Мэргэжлийн байгууллагууд анхаарч ажилла.

Улсын онцгой комиссын шийдвэр /Энэ жилийн цагаан сарын баярыг цуцлах/-ийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна. Нөхцөл байдал бидний бидний бодож байснаас хүнд байна. БНХАУ-ын Баяннуур хот буюу Гашуунсухайтаас 130 км-ийн зайд байдаг Халиут гэх газарт коронавирусээр халдварласан хоёр тохиолдол гарсан байна” гэсэн юм. Мөн уг хурлаар Гашуун сухайт болон бусад хилийн боомтоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрс тээвэрлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.